Сүүлийн 24 цагт 1,875 хүнээс халдвар илэрлээ. Тодруулбал, нийслэлд 600, орон нутагт 1275 тохиолдол бүртгэгдлээ. Ингээд нийт коронавирусийн халдвар авсан хүний тоо 188,412 болов.
Харин коронавируст халдварын улмаас 61-80 гаруй насны хоёр хүн нас барсан харамсалтай мэдээлэл байна. Уг өвчний улмаас нийт 891 хүн эндлээ Мөн хугацаанд 1,672 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарчээ. Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 9,910 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 9,232 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:
- Хөнгөн – 5,676
- Хүндэвтэр- 3216
- Хүнд – 832
- Маш хүнд - 186 хүн байна.