Өнгөрсөн долоо хоногт Улаанбаатар хотод илэрч байгаа нийт халдварын 10 орчим хувьд нь дельта вирус илэрсэн талаар бид өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл өнөөдрийн байдлаар нийслэлд бүртгэгдэж байгаа халдварын тохиолдлуудын 30 орчим хувьд дельта вирус илэрсэн талаар эх сурвалж мэдээллээ.
Харин орон нутагт дельта вирус эрчимтэй тархаж буй. Тодруулбал, Баян-Өлгий аймагт 80 орчим хувь, Ховд аймагт 55 хувь, Говьсүмбэр аймагт 43 хувь, Өвөрхангай аймагт 10 хувь, Завхан аймагт 70 хувь, Хэнтий аймагт 35 хувь гэх мэтээр дельта хувилбар эрчимтэй тархсан байна.