Хятад, Иран, Венесуэл, Абхаз, Өмнөд Осетийн тэнгисийн явган цэргүүд Олон улсын армийн наадмын (“АрМИ-2021”) “Тэнгисийн десант” шувтаргын шатны тэмцээнд оролцохоор Владивосток хотод ирснийг ОХУ-ын Номхон далайн флотын хэвлэлийн албнаас уламжиллаа. Тэд Оросын талаас олгох зэвсэг, техникээ хүлээн авч, тэмцээний талбартай танилцжээ. Энэ сарын 22-29-нд ОХУ-ын Номхон далайн флотын тэнгисийн явган цэргийн сургуулилалтын хоёр талбайд болох уг тэмцээний эхний үе нь “Саадтай зурвас”, “Амь дүйсэн зам”, “Буухиа” гэсэн гурван шаттай. Олон улсын армийн VII наадам “АрМИ-2021” ирэх сарын 4 хүртэл ОХУ-аас гадна 11 улсын нутаг дэвсгэрт болно. Энэ жил тус наадамд 40 гаруй орны 277 баг өрсөлдөнө.