Хятадад угсарсан автомашины экспортын хэмжээ өнгөрсөн сард 174 мянгад хүрчээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 180 хувиар өссөн үзүүлэлт болсныг “Xinhua” агентлаг уламжлав. Тус улсын автомашины үйлдвэрлэгчдийн холбооны мэдээлснээр өнгөрсөн сард экспортолсон автомашины 31.5 хувь нь сэргээгдэх эрчим хүчээр ажилладаг гэнэ. Энэ оны эхний долоон сард Хятад улс гадаадын зах зээлд нэг сая гаруй автомашин худалджээ. Уг үзүүлэлтийн өсөлт жилийн дүнгээр 120 хувьд хүрсэн аж. Харин дотоодын зах зээлийн үзүүлэлт өнгөрсөн сард буурсан байна. Тодруулбал, суудлын автомашины жижиглэнгийн худалдаа өнгөрсөн сард өмнөх оны мөн үеэс 6.2 хувиар буурч, 1.5 сая болжээ.