Сүүлийн 24 цагт 1582 хүнээс халдвар илэрлээ. Тодруулбал, Нийслэлд 452, орон нутагт 1130 тохиолдол бүртгэгдлээ. Ингээд улсын хэмжээнд 186,537 болов.
Коронавирусийн халдварын улмаас 41-80 гаруй насны таван хүн нас барсан харамсалтай мэдээлэл байна. Уг өвчний хүндрэлээр нийтдээ 889 хүн эндээд байна.
Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 9,393 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 8,272 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:
- Хөнгөн – 5,294
- Хүндэвтэр- 3,055
- Хүнд – 848
- Маш хүнд - 196 хүн байна.