Эмч, эмнэлгийн ажилчид болон онцгой, цагдаагийн алба хаагч нарт вакцины III тунг хийж эхэллээ.
Энэ талаар Эрүүл мэндийн яамнаас тодруулахад "Цар тахлын эсрэг хариу арга хэмжээний багт ажиллаж буй хүмүүст коронавирусийн эсрэг вакцины гуравдугаар тунг өчигдрөөс хийж эхэлсэн. Хариу арга хэмжээний багт цар тахал өвчний эсрэг хариу арга хэмжээ аван ажиллаж байгаа эрүүл мэндийн салбарын эмч ажилчид болон онцгой, цагдаагийн алба хаагч нар багтах юм. Энэ нь зөвхөн сайн дурын үндсэн дээр хийгдэж байгаа. Харин иргэдэд хийж эхлээгүй" гэлээ.