Сүүлийн 24 цагт 1,298 хүнээс халдвар илэрлээ. Тодруулбал, нийслэлд 318, орон нутагт 979 тохиолдол бүртгэгдлээ. Ингээд нийт коронавирусийн халдвар авсан хүний тоо 184,955 болов.
Харин коронавируст халдварын улмаас 61-80 гаруй насны дөрвөн хүн нас барсан харамсалтай мэдээлэл байна. Уг өвчний улмаас нийт 884 хүн эндлээ
Мөн хугацаанд 1,628 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарчээ. Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 9,051 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 7,962 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:
- Хөнгөн – 5,050
- Хүндэвтэр- 2,985
- Хүнд – 833
- Маш хүнд - 183 хүн байна.