Баян-Өлгий аймагт 10 хүний шинжилгээнээс дельта вирус илэрсэн гэх мэдээлэл цахим орчинд тархсан. Энэ талаар Баян-Өлгийн аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга Х.Маншүкаас тодрууллаа.
Тэрбээр, "Манай аймагт дельта вирусийн сэжигтэй тохиолдлууд илэрсэн. Бид шинжилгээг баталгаажуулахаар Япон улс руу сорьцыг хоёр хоногийн өмнө явуулсан. Одоогоор дельта вирусийн сэжигтэй 10 тохиолдол илрээд байна. Зарим мэдээллийн сувгаар манай аймагт дельта вирус илэрсэн мэтээр бичигдсэн байсан. Бид сорьцыг баталгаажуулсны дараагаар олон нийтэд мэдээлэх болно" гэлээ.