Сүүлийн 24 цагт 1,061 хүнээс халдвар илэрлээ. Тодруулбал, нийслэлд 779, орон нутагт 282 тохиолдол бүртгэгдлээ. Ингээд нийт халдвар авсан хүний тоо 183,657 болов.
Харин коронавирусийн халдварын улмаас 41-80 насны дөрвөн иргэн нас барсан харамсалтай мэдээ байна. Уг өвчний улмаас нийт 880 иргэн эндлээ.
Мөн хугацаанд 1,674 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарчээ. Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 9,102 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 8,225 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж буй. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:
- Хөнгөн – 5,018
- Хүндэвтэр- 3,009
- Хүнд – 868
- Маш хүнд - 207 хүн байна.