Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллийг хүргэлээ. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд шинээр 1300 тохиолдол бүртгэгдсэний 1010 нь орон нутагт, 290 нь нийслэлд байв. Харин 1657 хүн эдгэрсэн бол дөрвөн иргэн эл тахлын улмаас амиа алджээ.
Одоогоор коронавирусийн халдвар авсан иргэдийн 5022 нь хөнгөн, 2956 нь хүндэвтэр, 816 нь хүнд, 185 нь маш хүн байгаа аж. Хэвтэн эмчлүүлж буй 8979 хүний 1563 нь хүүхэд, 256 нь жирэмсэн эмэгтэй хэмээн Эрүүл мэндийн яамнаас мэдээлээд байна.
Нас барсан дөрвөн иргэн 41-80 насных байсан бөгөөд коронавирусийн халдвар архаг хууч өвчинтэй хавсарч, нэн хүнд хэлбэрт шилжсэн аж.
Өнөөдрийн байдлаар манай улсын нийт иргэдийн 68.1 хувь буюу 2.217.044 хүн вакцинжуулалтын нэг, 62 хувь буюу 2.018.569 нь хоёрдугаар тэнд хамрагджээ.