Сүүлийн 24 цагийн хугацаанд нийслэлийн 2573 хүнийг “Ковид-19” халдвар илрүүлэх шинжилгээнд хамруулсан бөгөөд 1172 хүн ПГУ, 1401 нь түргэвчилсэнд хамрагдсан байна. Өчигдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд коронавирусийн халдвар авсан 458 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, 448 нь эдгэрсэн гэнэ.
Тэгвэл Улаанбаатар хотын хэмжээнд коронавирусийн халдвар авсан хүмүүсийг эмчлэх 1588 сул байгаа талаар нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээлэв. Үүнээс эрчимт эмчилгээний 64, энгийн 1524 ор байгаа аж.