Сүүлийн 24 цагийн дотор 1443 хүнээс халдвар илэрлээ. Тодруулбал, Улаанбаатар хотод 442, орон нутагт 1001 тохиолдол бүртгэгдлээ. Ингэснээр улсын хэмжээнд нийт бүртгэгдсэн тохиолдол 178,441 болов.
Харин коронавирусийн халдварын улмаас зургаан иргэн нас барсан харамсалтай мэдээ байна. Уг өвчний улмаас нийтдээ 869 хүн эндлээ.
Мөн хугацаанд 2,000 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарчээ. Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 8,766 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 8,153 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:
- Хөнгөн – 5,074
- Хүндэвтэр- 2,735
- Хүнд – 780
- Маш хүнд - 177 хүн байна.