Сүүлийн 24 цагийн хугацаанд 1,433 хүнээс халдвар илэрлээ. Тодруулбал, Улаанбаатар хотод 524, орон нутаг 909 тохиолдол бүртгэгдлээ. Ингээд нийт халдвар авсан хүний тоо 176,998 болов. Мөн хугацаанд 2,262 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарчээ.
Харин коронавируст халдварын улмаас хэвтэн эмчлүүлж байсан 80-аас дээш насны гурван хүн эндлээ. Өнөөдрийн байдлаар уг өвчний хүндрэлээр нийтдээ 863 хүн нас бараад байна.
Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 8,599 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 7,885 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:
- Хөнгөн – 5,070
- Хүндэвтэр- 2,558
- Хүнд – 799
- Маш хүнд - 172 хүн байна.