Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын нутагт ноолуурын хоёр ченжийг хөнөөж, шатаасан ноцтой хэрэг гарсан. Энэ хэргийг илрүүлэхийн тулд ЦЕГ-ын даргын тушаалаар тус аймгийн Цагдаагийн хэлтсийн дарга, хурандаа Т.Бакытаар удирдуулсан Ажлын хэсгийг байгуулж ажилласны дүнд гэмт этгээдүүдийг долоо хоногийн дотор илрүүлсэн билээ. Уг хэргийг Баяннуур сумын харьяат 20-22 настай Х, Е, Н нарын казах залуус бүлэглэн үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд уржигдар хохирогчдын ДНХийн шинжилгээний хариу гарч талийгаач ах, дүү хоёр мөн гэдэг нь албан ёсоор тогтоогдсон байна.
Хохирогчид машиныхаа салхины шилэнд “Ноолуур авна” гэсэн бичиг наасан нь гэмт этгээдүүдийн шуналыг хөдөлг өсөн гэж анхны мэдүүлэгтээ сэжигтнүүд дурдсан гэнэ. Хэрэгт холбогдсон гурван залуу өнгөрсөн сарын 14-нд ноо луурын ченж Х, Б нарын 20 сая төгрөгийг дээрэмдэхдээ шунахайн сэдэлтээр амь насыг нь бүрэлгэж, ул мөрөө балла хын тулд машин болон цогцсыг шатаасан.
Тэд долоо хоног нуугдсан бөгөөд сэжигтнүүдийн нэг нь БНХАУ-ын Шинжаан руу зугтсан байсан аж. Цагдаагийнхан БНХАУ-ын хууль хяналтын байгууллагад мэдэгдсэний дүнд сэжигтэн Е-г тус улсад бүгж байхад нь илрүүлэн баривчилж манайд хүлээлгэн өгчээ.
Хоёр хүний амь насыг онц хэрцгийгээр хохироосон асуудлыг УМБГ-ын Онц хүнд, зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтэст шалгахаар болж, сэжигтнүүдийг ШШГЕГ-ын харьяа Туул дахь Цагдан хорих 461 дүгээр ангид хорьсон байна.
Г.РАВЖАА