Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийнхэн УИХ-ын гишүүн Ш.Сайхансамбууг эрүүгийн хэрэгт татан шалгах ажлыг өнгөрсөн даваа гаригаас эхэлжээ. Тэрбээр зарим хэвлэлд “Би авлига өгсөн гишүүдтэйгээ мөр зэрэгцэн ажиллаж байна” гэсэн ярилцлага өгсөн аж.
Мэдээллийн мөрөөр АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шуурхай арга хэмжээ авч, баримт бүрдүүлсэн байна.
Баримтыг прокурорын байгууллага хянаад эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэлтэй гэж үзсэн учир ийнхүү шалгах ажил эхэлжээ.
Эрхэм гишүүнээс энэ тухай тодруулах гэсэн боловч утсаа салгасан байлаа. Прокурор болон АТГ-ын баттай эх сурвалж “Шалгаж байгаа нь үнэн” гэв.
Х.ОЮУН