Нэгдүгээр амаржих газарт өнгөрсөн сарын 23-ны 14.00 цагийн үед амаржсан Д.Алтантуяа гэдэг эмэгтэй шөнө нь нялх үрээ орхиод оргожээ.
Түүний хүү хоёр кг жинтэй төрж, инкубаторт байсан ч өдгөө эрүүл бойжиж байгаа гэж тус амаржих газрын эмч, сувилагч нар бидэнд хэлсэн юм. Д.Алтантуяагийн эмнэлэгт ирэхдээ өгсөн хаягийнх нь дагуу Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтсийн ажилтнууд шалгахад тухайн хаягтаа байхгүй, өдгөө хүртэл олдохгүй байгаа юм байна.
Тэрбээр тус төрөхийн бүртгэлд Дагвын Алтантуяа 36 настай, Баянгол дүүргийн II хорооны 4-20 тоотод оршин суудаг гэж бүртгүүлсэн юм байна. Гэвч хаягт байхгүй бөгөөд ФБ 7505…. гэх регистрийн дугаараар нь шалгахад дээрх хүн байдаг нь батлагдсан аж.
Цагдаагийнхан уг эмэгтэйг олдохгүй бол хүүг нь өргөж авах хүсэлтэй хүнийг хайх гэнэ. Тиймээс уг хүүг өргөж авах хүсэлтэй хүмүүс холбогдох бичиг баримтаа бүрдүүлж, хууль журмын дагуу хандаж болох юм байна.