Үйлдвэрлэлийн ослоор амиа алдагсдын дурсгалыг хүндэтгэх дэлхийн өдөр өчигдөр болов. Үүнтэй холбогдуулан НХХЯ, МХЕГ, Монголын ҮЭ-үүдийн холбоо, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо хамтран үйлдвэрлэлийн ослоос сэргийлэх сарын аян зарлалаа. Уг аяны хүрээнд ажилтан, ажил олгогчдын дунд шат дараатай ажил зохион байгуулахаар төлөвлөжээ. МХЕГ-ын Нийгмийн хамгаалал, хяналтын хэлтсийн дарга Г.Эрдэнэтөгс “Манай оронд ихэнх салбар дөнгөж хөгжиж байгаа болохоор мэргэшсэн боловсон хүчин дутмаг.
Тиймээс ажилчдыг мэргэжил дээшлүүлэх сургалтад байнга хамруулах шаардлагатай. Гэтэл өнөөдөр ихэнх ажилтан сургалт семинарт тэр бүр анхаардаггүй. Ажил олгогч ч хайхардаггүй” гэж ярив. Ажил үүргээ гүйцэтгэж яваад амь нас, хөдөлмөрийн чадвараа алдсан хүний тоо сүүлийн жилүүдэд буурахгүй байгаа аж.
МХЕГ-аас хийсэн судалгаагаар манай улсад сүүлийн зургаан жилд барилгын салбарт 473 барилгачин осолд өртсөнөөс 180 нь, уул уурхайн салбарт 493 хүн осолдсоноос 184 нь, зам тээврийн салбарт 240 ажилчин осолдсоноос 47 нь нас баржээ. Ажлаа хийж яваад осолд орсон ажилтандаа цалингийн доод хэмжээтэй тэнцэх мөнгийг ажил олгогч жилд нэгээс дээш удаа нө- хөн төлбөр болгож олгох хуультай ч тэр бүр хэрэгждэггүй.
Тиймээс эл нөхөн төлбөрийг даатгалын тогтолцоогоор зохицуулдаг болох шаардлагатайг үйлдвэрчний эвлэлийнхэн өгүүлэв.
Б.Дэлгэрхишиг