“Гал үндэстэн холбоо”, “Гол нууруудын нэгдсэн хөдөлгөөн”-өөс Сүхбаатарын талбайд зохион байгуулсан цуг лаанд оролцож, төв талбай дээр морьтойгоо хонож байсан хүмүүсийн нэг нь согтуудаа машинд мөргүүлжээ.
ЗЦГ-т өнгөрсөн ням гаригийн 18.30 цагийн үед “Өвөрхангай аймгийн иргэн Б машинд мөргүүлж гэмтлээ” гэх дуудлага ирсэн гэнэ. Б согтуудаа морьтойгоо замын эсрэг урсгалд орж “Портер” маркийн машинд дайруулсан аж.
Тэд Сүхбаатарын талбайгаас 20-иулаа морьтой гарч, ЧулуунОвооны ойролцоох супермаркетаас хэдэн шил архи авсан аж.
Түүнийгээ Туул голын гүүрний орчимд очиж уусан байна. Түүнчлэн зарим нь цуглаанд морьтойгоо оролцож, мөнгө авснаа цагдаа нарт ярьжээ.
Г.Равжаа