Нийслэлийн Хөдөлгөөнт эргүүлийн газрынхан ноцтой гэмт хэрэг үйлдсэн иргэнийг хоёр цагийн дараа саатуулжээ. Хэргийн талаар тус газрын дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Эрдэнэномоос тодруулахад “Өнгөрөгч даваа гаригийн 20.00 цагийн үед С гэдэг эмэгтэй Баянгол дүүргийн 17 дугаар хорооны орчим таксины үйлчилгээнд явж байсан “Элентра” маркийн машинд суусан юм билээ.
Гэтэл жолооч Ц Даландавхарын оршуулгын газрын ойролцоо очоод хүчирхийлсэн тухай мэдээлэл манайд ирсэн. Бид мэдээллийн мөрөөр хөөсөөр жолоочийг олсон боловч тэр зугтсан. Баянбүрдийн ойролцоо зогсооход маши наасаа бууж цагдаагийн ажилтан руу шил шидэж танхайрсан. Түүнийг саатуулан, Чингэлтэй дүүргийн цаг даагийн хэлтсийнхэн эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа” гэв.
Иргэн Б архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн байжээ.
Х.ХАНГАЛ