Хөвсгөл аймагт өнгөрсөн оны тавдугаар сард бага насны охиныг хүчирхийлэн хэрцгийгээр хөнөөсөн Н.Мөнх-Оргилд холбогдох хэргийн хяналтын шатны шүүх хурал өчигдөр Улсын Дээд шүүхэд болох байсан ч баасан гариг хүртэл хойшиллоо. Учир нь анхан болон давж заалдах шатны шүүхэд түүний өмгөөлөгчөөр оролцсон өмгөөлөгчдөөс хяналтын шатанд гомдол гаргаж, хуралд өөрийн биеэр оролцох хүсэлтээ тавьсан өмгөөлөгч нар нь ирээгүй гэнэ.
Н.Мөнх-Оргил нь дээрх хэргээс гадна нийслэлийн Баянгол дүүрэгт бага насны гурван охиныг хүчирхийлж, амь насыг нь хохироохыг завдсан хэрэгт холбогдож, анхан болон давж заалдах шатны шүүхээс ялын дээд хэмжээ сонсоод байгаа юм.
Г.ОРЧЛОН