Беларусь улсын хилчид манай хоёр иргэнийг саатуулжээ. Тус улсын Брест дэх төмөр замын хилийн шалган нэвтрүүлэх боомтоор хил нэвтрэх гэж байсан манай хоёр иргэнийг хуурамч бичиг баримт ашиглан улсын хил нэвтэрсэн гэсэн үндэслэлээр шалгах болсон гэнэ.
Тэд Москвагаас Чехийн нийслэл Прага чиглэлийн галт тэргээр зорчиж явсан аж. Энэ талаар ГХЯ-ны ажилтнуудаас тодруулахыг хүссэн боловч тодорхой хариулт өгөх хүн байсангүй.
Г.РАВЖАА