Эрүүгийн цагдаагийн газрын Хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ажилтнууд саяхан Өвөрхангай аймагт ажиллаж иргэн Р-ын гэрээс Бурхан багш, Цагаан дарь эх, Ногоон дарь эх, Очир бурхан зэрэг нийт 70 гаруй сая төгрөгийн эд зүйл хулгайлсан хэргийг илрүүлж, гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийг олж тогтоосон байна.
Өнгөрсөн сарын 27-нд гарсан энэ гэмт хэргийг ШУТИС-ийн оюутан Б өөр нэг залуугийн хамт бүлэглэн үйлдсэн аж.
Энэ талаар орон нутгийн эх сурвалжаас тодруулахад “Манай хэлтсийнхэн ЭЦГын ажилтнуудтай хамтран бурхан шашны холбогдолтой түүх соёлын дурсгалт эд зүйлс айлаас хулгайлсан хоёр залууг саатуулан шалгаж байна.
Энэ хоёр залуугийн нэг нь оюутан, нөгөө нь ажил сургуульгүй, 19- 21 настай. Уг хэрэгт холбогдох нотлох баримтуудыг цуглуулан мөрдөн байцаах албанд шилжүүлээд байна” гэв.