Замын-Үүд-Эрээний чиглэлд зорчигч тээвэрлэж явсан “УАЗ-469” маркийн автомашинд их хэмжээний алт нуун хилээр гаргах гэж байсныг Замын-Үүдийн гааль, цагдаагийн ажилтнууд өнгөрсөн бямба гаригт илрүүлжээ.
Сүхбаатар аймгийн иргэн А нь 75- 25 СҮА улсын дугаартай машиндаа хоёр кг алт нуусан байна. Тэрбээр уг алтыг машины хана болон нөөц дугуй зэрэг эд ангид нуусан байсан талаар эх сурвалж мэдээллээ.
Г.РАВЖАА