Нийслэлийн Баянгол дүүрэгт барилга барьж байгаа компанийн ажилчин үйлдвэрлэлийн осолд өртөж амиа алдсан хэрэг уржигдар гарчээ.
Тус дүүргийн III хороонд иргэн Н-ийн бариулж буй үйлчилгээний төвийн барилгын нэгдүгээр давхрын суурийг осол гарсан өдөр цутгаж байсан гэнэ. Гэтэл өмнө нь цутгасан суурь нь унаж, БНХАУ-ын иргэн Хэ Лонг Тан гэдэг 39 настай эрийг даржээ.
Энэ золгүй явдлын улмаас хятад иргэн газар дээрээ нас барсан байна. Мэргэжлийн хяналт, цагдаагийн байгууллагын дүгнэлт гартал барилгын ажлыг түр зогсоож, гэрчүүдээс тайлбар мэдүүлэг авч эхэлжээ.
Г.Равжаа