Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын шүүх хуралдаанаар Ардчилсан намын дүрмийн өөрчлөлтийг бүртгүүлэх тухай тус намын өргөдлийг хэлэлцжээ.
АН-ын ҮЗХ-ны энэ оны гуравдугаар сарын 9-ний 34 дүгээр хуралдааны шийдвэрээр тус намын Үндсэн дүрмийн 6.4.1 заалтын “.. Жил бүр дотоод сонгуулийн хорооноос тогтоо сон квотоор, тогтсон хугацаанд ҮЗХ-ны гишүүний эргэлтэд хамрагдах (ротаци) сонгууль явагдана”, 6.4.2 дахь заалтын “ … эргэлтэд орсон”, 5.2.1 заалтын “Жил бүр нийт гишүүдийн 1/3 дээр эргэлтэд хамрагдах (ротаци) сонгууль явагдана …” гэснийг тус тус хүчингүй болгосон байна.
Мөн АН-ын Үндсэн дүрмийн 5.2.1 дэх заалтад Нийслэлийн намын Зөвлөлдөх хороо нь 120 гишүүний бүрэлдэхүүнтэй байхаар заасныг 135 болгон өөрчилжээ. Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын шүүх хуралдаанаас АН-ын дүрэмдээ оруулсан дээрх өөрчлөлтүүдийг өнгөрсөн даваа гаригт бүртгэсэн байна
Г.РАВЖАА