Их хэмжээний мөнгө авч явсан нэгэн иргэнийг дээрэмдсэн хэрэг Чингэлтэй дүүрэгт энэ сарын 6-нд гарсныг Эрүүгийн цагдаагийн газрын ажилтнууд шуурхай эрэн сурвалжилж гэмт этгээдүүдийг өчигдөр саатуулжээ. Иргэн О нэгэн арилжааны банкнаас 10 гаруй сая төгрөг авч, “Найман шарга” төвд валютаар солиулжээ.
Түүнийг орцонд нь 18-22 орчим насны хоёр залуу боож унаган, гар цүнхтэй мөнгийг нь дээрэмдээд зугтжээ. Гэмт хэрэгтнүүд тавуулаа явж байснаа хүлээсэн бөгөөд их, дээд сургуулийн оюутнууд байсан аж.
Г.РАВЖАА