Монголын гол нууруудын холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр, “Хүдэр гол”-ын Г.Баяраа, Өвөрхангай аймгийн Тарагт сумын багийн Засаг дарга О.Самбуу-Ёндон, Сонгинохайрхан дүүргийн иргэн Д.Төмөрбаатар нарт холбогдох хэргийн шүүх хурал өчигдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхэд боллоо.
Тэд өнгөрсөн оны есдүгээр сард “Сентерра гоулд”, “Пураам” компанийн техник хэрэгсэл рүү буудсан хэрэгт буруутгагдаж буй юм. Дээрх хүмүүст Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлийн хоёр дахь хэсэгт заасан зүйл ангиар ял төлөвлөжээ.
Шүүх хурлаас мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу, шүүгдэгч нарыг яллах хангалттай баримт бүрдээгүй хэмээн нэмэлт мөрд өн байцаалтад буцаалаа.
Шүүгдэгч дөрвөн хүн “Усгүй болоход хүрээд байгаа орон нутгийн иргэдээс гэрчийн мэдүүлэг аваагүй, хохирлын үнэлгээ хийгээгүй. Бид эх орныхоо газар шороог хамгаалсан.
Энэ хоёр компани экологид 11 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх хэмжээний хохирол учруулчихаад байгаа. Бид нийтэд аюултай байдлыг л таслан зогсоосон” гэж мэдүүлжээ.