Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн зургадугаар хороонд есөн хүнийг егүүт гээд гэртэй нь шатаасан онц ноцтой хэрэг өнгөрсөн оны арван нэгдүгээр сарын 20-нд гарсан.
Энэ хэргийн мөрдөн байцаах ажил дуусаж хоёр сарын өмнө прокурорт шилжүүлсэн ч хяналт тавьсан прокурор Т.Мөнхжаргал дээрх хэргийг нэг хүн үйлдэх боломжгүй, мөрдөн бай цаах ажил хангалтгүй гэж үзээд буцаасан юм.Түүнээс гадна сэжигтний цаана өөр хүн байх магадлалтай гэж үзсэн аж. Нэмэлт мөр дөн байцаалт дуусаж, энэ сарын 4-нд хэргийг Нийслэлийн прокурорт шилжүүлжээ.
Прокурор Т.Мөнхжаргал Ховд аймагт шилжин ажиллах болсон учир Нийслэлийн прокурорын хяналтын прокурор Ц.Насанбат хэргийг өнгөрөгч лхагва гаригт хүлээн авчээ. Онц ноцтой гэмт хэргийн хохирогч 4-30 насны гурван эрэгтэй, зургаан эмэгтэй байс ны дөрөв нь хүүхэд.
Мөрдөн шалгах ажлын явцад 360 гаруй иргэнээс байцаалт авч, 600 гаруй хүнтэйуулзаж, холбогдох мэдээ, мэдээллийг тодруулж, зарим нэг хүнийг сэжигтнээр татаж шалгасан юм. Шинжээчдийн дүгнэлт зэрэг нотлох баримтаар Сонгинохайрхан дүүргийн харьяат, 30 настай, Ш-ийг сэжигтнээр тооцсон юм.
Тэрбээр өмнө нь ял шийтгүүлж байсан нэгэн бөгөөд тухайн үед хохирогчидтой хамт байжээ. Энэ хүн гэрт байсан хүмүүсийг хөнөөн дараа нь өөрийгөө егүүтгэсэн болохыг цагдаагийнхан тогтоосон.