Дорноговьчууд аймгийнхаа нэрийг 1300 ширхэг хайлаас мод суулгаж бүтээжээ. Тус аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын хамт олон түүхт ойдоо зориулан энэхүү ойжуулалтын ажлыг хийсэн бөгөөд хашаа хамгаалалт , усалгаа арчилгааг УБТЗ-ын Зүтгүүрийн депо болон УБТЗ-ын Эрчим хүч, ус хангамжийн хоёрдугаар ангийн хамт олон хариуцан ажиллаж байгаа талаар БОАЖЯ-аас мэдээллээ.