Нийслэлийн шүүхийн шүүгч Л.Даваасүрэн, Ш.Бат-Эрдэнэ, Д.Дамдин- Од, Х.Эрдэнэсувд нар өчигдөр хүн амын эрүүл мэндийн эсрэг гэмт хэргийн талаар мэдээлэл хийлээ.
Энэ хэрэгт Эрүүгийн хуулийн 190, 192 дугаар зүйлд заасан хар тамхи, мансууруулах бодис хууль бусаар худалдаалах, хадгалах, тээвэрлэх, ор чиндоо аюул учруулж болох амьтныг хамгаалалтгүй байлгах явдал багтдаг. Энэ бүлэгт багтсан 10 хэргээс өнгөрсөн онд хар тамхи, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэлийг хууль бусаар бэлтгэх, борлуулах, тээвэрлэх хэрэгт холбогдсон гурван хүнийг шүүх шийтгэсэн байна.
Харин 2011 оны эхний гурван сарын хугацаанд ийм таван хэрэг, орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгаснаас бусдад гэмтэл учруулсан таван хэргийг тус тус шалгаж зохих шийтгэл оноожээ.
Х.Пагмасүрэн