-Газрын маргаан анх юунаас болж үүссэнийг тодруулахгүй юу?
-Манай компани ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдэж. 42 айлыг зуслангийн газартай болгохрор 2008 оноос хөөцөлдөж Сүхбаатар дүүргийн Газрын албанд хандсан юм. Засаг даргын 2009 оны нэгдүгээр сарын15-ны өдрийн 10 тоот шийдвэрээр манайд 29 000 м/кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлэх захирамж гарсан. Байршил нь Сэлхийн 18 дугаар хороонд юм. Энэ газар маань нийслэлийн мэдээллийн кадастрын зурагг орж баталгаажсан. Мен дүүрэгтэй хийсэн газрын гэрээ, төлбөр төлсөн баримтууд бий /гаргаж үзүүлэв/. Тухайн үед манайх газраа баталгаажуулах үүднээс хайсан хашаа тойруулан барьсан. Ингээд газраа 42 иргэндээ хувааж хүн тус бүрд гэрчилгээ гаргуулахаар дүүрэгт хандсан юм. Материалаа өгөөд захирамж гарахыг хүлээж байтал өнгөрсөн оны зургадугаар сард нэг хүн утсаар ярьж өөрийгөө "Юнайтед френдс" компанийн хамгаалалтын албаны дарга гэж танилцуулаад "Танайх хашаагаа ав. Манай газарт хашаа барьсан байна" гэсэн. зөвшөөрөл гарч ирдэг юм бол гэж гайхсан. Утсаар ярьсан хүмүүстэй очоод уулзтал 2008 оны зурагдугаар сарын 06-ны өдөр "Юнаитед френдс" компанийн нэрдээр гаргуулсан хуучны гэрчилгээ үзүүлсэн. Кадастрын зураг нь 40000 м/кв-аар тооцсон хувийн зураг байсан. Энэ асуудлаар Сүхбаатар дүүргийн Газрын албанд хандахад тус компанийг "Танайхтай маргаж эхэлснээс хойш анх удаа нэрийг нь сонсч байна" гэсэн. Тус компанитай холбоотой архивын материал ,бичиг баримтуудыг шүүлгэхэд юу ч байгаагүй. Сүхбаатар дүүргээс үүнийг нотолж "Манайд "Юнайтед френдс" компанитай холбоотой ямар ч бичиг баримт байхгүй байна" гэсэн албан бичгийг бидэнд өгсен. Үүнээс үзэхэд тус компани дүүрэгтэй ямар нэгэн холбоогүйгээр газрын бичиг авсан гэж ойлгогдож байгаа юм.
-"Юнайтед френдс" компанид олгосон газар нь Сэлхийн 18 дугаар хорооны аль хэсэг болохыг тодорхой заасан уу, эсвэл?
-Аль хэсэгт гэдэг нь тодорхoйгүй , Сэлхийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт 40000 м/кв газрыг таван жилийн хугацаа гэсэн байсан. Газар эзэмших бичигт зөрүү байх ёсгүй. Хаана олгож байгаа нь тодорхой байх ёстой. Тиймээс давхцуулж олгох боломж бас байхгүи гэсэн үг.
-Сэлхийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт өнөөдөр ямар нэгэн үйл ажиллагаа явагдаагүй байгаа юу?
-Маргаан эцэслэн шийдэгдтэл тус газар үйл ажиллагаа явуулахгүй байх ёстой, хууль нь тийм. Гэтэл "Юнайтед френдс" компани хамгаалалтын алба авч өөрсдийн ажилчдаас бусад хүнийг тийш нь оруулахгүйгээр барилгын ажил явуулж, одоо тус газрыг барилгаар дүүргэчихээд байна.
-Маргааныг хууль хяналтын байгууллага эцэслэн шийдэх байх. Одоо ямар шатанд байгаа вэ?
- Асуудал даамжирсаар Захиргааны хэргийн шүүхэд очсон. Шүүгч С.Мөнх-жаргал шалгаж байгаа. Шүүгчийн хувийн хандлага, арга барил " Юнайтед френдс" компанид үйлчлээд байна уу гэсэн хардлагыг бидэнд төрүүлсэн. Газрын маргаантай холбоотой нэхэмжлэлд Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрыг хариуцагчаар дуудсан. Иргэний хэрэг шүүхэд цагчиин талл гардуулна. Тэгээд хариуцагч талд 14 хоногийн дотор хариу тайлбараа өгөхийг сануулна. Энэ хугацаанд хариу тайлбар өгөөгүй бол дээрх хуулийн 100.3-т зааснаар нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн хүсэлтийн дагуу шийдвэрлэнэ гэж заасан байдаг. Нэг үгээрхэлбэл, нэхэмжлэлийг хүлээж авснаас хойш хариуцагч тал 14 хоногийн дотор тайлбараа гаргаж өгөх ёстой. Гэтэлтэд хугацаа хэтрүүлж 10 хоногийн дараа тайлбар гаргаж өгсөн. Гуравдагч хариуцагчаар "Юнайтед френдс" компанийг татсан. Мөн хуулийн xyrauaa хэтрүүлж тав хоногийн дараа материалаа Захиргааны хэргийн шүүхэд ирүүлсэн. Шүүгчийн зүгээс хуулийн дагуу 14 хоногийн дотор тайлбараа ирүүлэхийг сануулах ёстой. Тайлбар ирүүлээгүй тохиолдолд нэхэмжлэгч талын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн дагуу шийддэг. Энэ байдлаас шүүтч хуулиа зөрчиж, бусдад үйлчиллээ гэжбид үзэж байна.
zaluu.com