Увс аймгийн Тэс сумын Засаг даргын Тамгын газрын барилгыг засахад зарцуулах ёстой байсан 26 сая төгрөгийг иргэн Б завшсан байна.
Уг хэргийг Авлигатай тэмцэх газраас шалгаад албан тушаалтнуудын хууль бус үйл ажиллагааны улмаас ийм зүйл болсныг тогтоожээ.
Учир нь тус аймгийн удирдлагууд оны эцэст үлдсэн мөнгийг төсөвт буцаан шилжүүлэлгүй авч үлдэхийн тулд тендер зарлалгүйгээр сонгон шалгаруулалтын хуурамч материал бүрдүүлдэг байсан аж. Энэ сиймхийг Б ашиглан уг мөнгийг завшжээ.
АТГ-аас энэ хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263.2, 150.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдүүлэхээр Увс аймгийн прокурорын газарт шилжүүлсэн байна.
Х.Эрхэм