Нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр АПУ компанийн арын замд хүн дайрч, хөнөөсөн ноцтой хэрэг өнгөрөгч лхагва гаригийн 20.20 цагт гарлаа.
“Автобус-2” компанийн “Daewoo BS-106” маркийн 23-80 УБЧ дугаартай Баянхошуу чиглэлийн автобусны жолооч “Гэнэтхэн хэдэн хүн зам дээр гараад ирсэн.
Тухайн үед шаардлагатай арга хэмжээ авсан боловч хожимдсон байсан” гэж цагдаагийнханд мэдүүлжээ.
Автобусанд гурван хүн дайруулснаас 70 настай хоёр нь газар дээрээ нас барж, иргэн Т хүнд гэмтжээ.