БНСУ-ын иргэд хуучнаар “Ялалт” кино театрын хувьцааны дийлэнхийг худалдан авч, улмаар орчин үеийн тоног төхөөрөмж суурилуулан, нэрийг нь хүртэл өөрчлөн “Тэнгис” хэмээн нэрийдэх болсон. Хэдэн жилийн турш тогт вортой үйл ажиллагаа явуулан ашиг орлогоороо улсдаа тэргүүлж буй энэ кино театрын хувьцааны дийлэнх буюу 66 хувийг солонгосчуудаас монголчууд маань худалдан авсан гэх таатай мэдээ байна.
БНСУ-ын хөрөнгө оруулалттай үүрэн холбооны “Скайтел” компани өнгөрсөн өвлөөс “100 хувь монголчуудынх боллоо” хэмээн реклам цацаж эхэлсэн. Тус компанийн солонгосчуудын эзэмшдэг хувьцааг өнгөрсөн өвөл “Шунхлай” групп буюу АПУ-гийнхан худалдан авсан аж. Ингэснээр түүнийг даган “Тэнгис”-ийн хувьцаа ч тус компанийнханд ирэхээр болж буй гэнэ. Учир нь “Тэнгис”-ийн 66 хувийг эзэмшдэг солонгосчууд “Скайтел”-д хувь эзэмшиж байсан нутаг нэгтнүүдээсээ ихээхэн хэмжээний зээл авч төлөлгүй өдий хүрчээ.
“Шунхлай”- д шилжихдээ энэ зээл нь тэр чигээрээ ирсэн аж. Ингээд өр зээлээ төлөх асуудал босож ирэхэд “Тэнгис”-ийн солонгосчууд хувьцаа хэлбэрээр зээлээ төлөх санал тавьсан аж. Өдгөө энэ асуудал судалгааны шатанд байгаа бөгөөд хоёр тал тохиролцоонд хүрч чадах юм бол “Тэнгис” буюу хуучнаар “Ялалт” кино театр эргээд монголчуудынхаа мэдэлд ирэх нь.
Магадгүй “Скайтел”-ийн хувь цааны багагүй хэсгийг буюу есөн хувийг эзэмшдэг Ерөнхий сайд С.Батболд, “Шунх лай” группийн эзэн УИХ-ын дэд дарга Г.Батхүү нар “Тэнгис”-ийн хувьцаа эзэмшигч хэмээгдэх цаг ирэх бололтой.
Г.РАВЖАА