Улаанбаатар хотод зочид буудал, эмэгтэйчүүдийн эмнэлэг хоёр хамгийн их болов. Нийслэлд 120 гаруй эмэгтэйчүүдийн эмнэлэг ажилладаг. Эдгээр эмнэлгийн үндсэн үйл ажиллагаа, орлогын гол эх үүсвэр нь үр хөндөлт. Өнгөрсөн долоо хоногт Эрүүл мэндийн яаманд “Эх нярайн эрүүл мэнд” сэдэвт зөвлөлгөөн боллоо. Аймаг, дүүргийн эх барих, эмэгтэйчүүдийн ерөнхий мэргэжилтэн, зөвлөх эмч нарын оролцсон энэ зөвлөлгөөнөөр ярилцсан сэдвүүдийн нэг нь
“Өнөөдөр” сониноос өрнүүлж буй үр хөндөлтийн асуудал байв. Зуугаар тоологдох эмэгтэйч үүдийн эмнэлгээс үр хөндөлт хийх зөвшөөрөлтэй нь 16-хан байдгийг тэндээс, мэргэжлийн хүнээс дууллаа. Бусад нь үр хөндөлт явуулах мэргэжлийн болоод тоног төхөөрөмж, эмнэлгийн байр гэх мэт шалгуур үзүүлэлтийг хангаагүй учир тусгай зөвш өөрөл аваагүй аж.
Тусгай зөвшөөрөлгүй байж үр хөндөлт хийх нь хууль бус үйлдэл. Үр хөнд өх зөвшөөрөл өгөөгүйн гол шалтгаан нь шаардлага хангааг үй нөхцөлд ийм нарийн мэс ажилбар хийгээд алдаа гаргаж, алтан амь эрсдэх вий гэж болгоомжилсных биз ээ.
Үүнийг сайн мэдэх Эрүүл мэндийн яам, Нийслэлийн эрүүл мэндийн газрын мэргэжилтнүүд яагаад хууль бус ажиллагааг нь хүлээн зөвшөөрч ус балгасан мэт таг дуугүй сууна вэ. “Үр хөндөлт бол эмэгтэйчүүдэд үзүүлж буй эмнэлгийн тусламж. Үүнийг хоригловол нууцаар үр хөндүүлж амиа алдах эрсдэл нэмэгдэнэ” гэж мэргэжлийн хүмүүс болгоомжилж байна. Болгоомжлох нь зөв.
“Өнөөдөр” сониныхон ч үр хөндөлтийг ор тас хориглохыг буруу гэж үзэж байгаа. Тийм ч учраас хэлэлцүүлгээ “Үр хөндөлтийг хязгаарлая” хэмээн нэрлэсэн билээ. “Хязгаарлах, хориглох” гэсэн үйл үгийн ялгааг Анагаахын дээд сургууль төгссөн эмч мэргэжилтнүүд эрхбиш ойлгоно гэдэгт найдаж байна. Манай улсад 1987-88 оныг хүртэл үр хөндөлтийг хуулиар хориглож байв.
Харин 1989 онд чөлөөтэй болгосон нь монголчуудын хувьд хамгийн зөв шийд байсан гэж эх барих, эмэгтэйчүүдийн эмч нар хэллээ. Олон улсад эхийн эндэгдлийн төвшнөөр Монгол дээгүүр орж байсан бол үр хөндөлтийг чөлөөтэй болгосноор тодорхой амжилтад хүрсэн гэнэ.
Эх барих, эмэгтэйчүүдийн нарийн мэргэжлийн манай урдаа барих эмч нар ингэж үр хөндөлтийг хаацайлж, үр хөндөлт хийхийг бусдадаа уриалж байна. Харин хорвоод ирэх гэж байсан олон мянган хүнийг үр хөндөлт нэрээр устгаж байгаагаа тэд ярихыг хүссэнгүй. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эрүүл мэндийн газрын Статистик мэдээллийн албанаас 2010 онд улсын хэмжээнд 12492 эх үр хөндүүлсэн, үүний 8214 нь Улаанбаатарт хийгдсэн гэсэн мэдээлэл өгөв. Эндээс харахад нийслэлийн нэг эмнэлэг жилд 104, гурав хоногт дунджаар нэг удаа үр хөндөлт хийдэг гэсэн тооцоо гарна.
Тэгвэл дахин нэг тоо хэлье. Орхон аймагт 2009 оноос өмнө үр хөндөлтийн тоо жилдээ 55-аас дээш гардаггүй байж. Тэнд аймгийн Нэгдсэн эмнэлгээс гадна 10 хувийн эмнэлэгтэй байхад ийм байсан гэнэ. Тиймээс үр хөндөлтийн тоог бодитоор гаргахын тулд эмнэлгүүддээ үр хөндөх зөвшөөрөл өгч, үйл ажиллагаагаа үнэн зөв мэдээлэхийг хүсчээ. Үүний үр дүнд 2010 онд үр хөндөлтийн тоо 460 болж огцом өссөн байна.
2011 онд энэ үзүүлэлт геометр прогрессоор өсөх шинжтэй. Энэ оны эхний хоёр сарын дотор 260 гаруй эх үр хөндүүлсэн гэж тус аймгийг төлөөлж ирсэн эмч мэргэжил нэгтнүүддээ өгүүлэв. Дээр дурдсан улсын дүнгээс хол тасарсан тоог тэр эмч хэлсэн. Үр хөндөлтийн статистик мэдээ бодит үнэнтэй нийцэхгүй байгааг хэдхэн тоо бодоход л ойлгомжтой болно. Нийслэлийн хэмжээнд тооцож үзэхэд борооны дараах мөөг шиг олон эмнэлэг гурав хоногт нэг удаа үр хөндөлт хийхийн тулд эмнэлэг байгуулахгүй нь тодорхой юм.
Эмнэлгүүд үр хөндөлтийн дүнгээ дарж мэдээлдэг. Салбарын бодлого боловсруулагчид нь тэр худал статистикт итгэсэн дүр үзүүлж хараагүй, сонсоогүй мэт суудаг нь илэрхий байна. “Эх, нярайн эрүүл мэнд” зөвлөлгөөнд хувийн эмнэлэгтэй ч улсын Амаржих газруудад давхар ажилладаг эмч нарыг эс тооцвол үр хөндөлтөөр амьдардаг гэх хувийн хэвшлийнхний төлөөлөл огт оролцоог үй.
Тэгэхээр тэнд эх, барих эмэгтэйчүүдийн тусламж үзүүлдэг амаржих газруудын эмч нарын уулзалт болсон гэсэн үг. Тэдний үндсэн ажил нь үр хөндөлт хийх биш хүн төрүүлэх, хорвоод дуу хадаан төрөх нялх амьтныг угтаж авах буянтай сайхан ажил. Сурвалжлагч би ч гэсэн эмэгтэй хүн, эх хүн. Намайг төрүүлсэн, миний хүүхдийг угтаж авсан ачтай эмчийг би шүтэж, хүндэлж явдаг.
Эх барих, эмэгтэйчүүдийн эмч, сувилагчдын ажил хүнд ч гэлээ айлд баяр баясгалан авчирдаг буянтай ажил болохыг ээж болсноос хойш илүүтэй ойлгох болжээ. Гэтэл зөвлөлгөөний танхимд эх барих, эмэгтэйчүүдийн эмч нарын дунд суухдаа тийм их хүндлэл минь хаашаа ч юм алга болсныг нуухгүй. Орхон аймгийн эмч үр хөндөлтийн тоог бодитоор гаргадаг болсноо илэн далангүй хэлэхэд “Танайх төлбөрийг нь яаж авч байна вэ?” гэж нэг нь асуув. “20.000 төгрөг. Үүний 8000 төгрөгийг улсад тушаадаг?” гэв.
Миний ойлгосноор үлдсэн нь эмчийн халаасанд ордог юм байна. Хар захын наймаачдынх шиг яриа энэ танхимд гарав. Эмэгтэйчүүдийн эмч нарын хувьд үр хөндөлт хэвийн үзэгдэл болжээ. Тэд үр хөндөлт хийж олсон орлогынхоо тодорхой хувийг мэс ажилбарт шаардлагатай багаж хэрэгсэл авахад зарцуулаа л биз. Тийм байсан ч үүнээс өндөр өртөгтэй, бусдыг бодоход харьцангуй хөнгөн хялбар мэс ажилбар одоогоор манайд алга. Эмч нар “Үр хөндөлтийг хязгаарлах” уриалгыг дэмжихийг огтхон ч хүсэхгүй байгаа нь орлого ашиг бодсон өчүүхэн эрх ашигтаа хөтлөгдсөнийх биз. Үр хөндөлтийг хүн болоогүй, үр хөврөл үед нь хийдэг.
Үр хөврөл, ураг гэх мэтээр нэрлэдэг гэж ардын эмч Б.Жав гуай ярив. Энэ бол шавь нартаа биш, тоон дотор үсэг цохиж явна гэгчээр эмч нарын дунд суусан ганц сэтгүүлчид хандсан үг болох нь мэдээж. Ургийн тухай шинжлэх ухаан орчин үед хурдацтай хөгжиж байна. Жирэмсний гурван сартай байтугай аравхан долоо хоногтой хүүхэд ч бүрэн хүн болсон байдаг. Эцэг, эх нь хүсвэл ЭХО-гоор зургийг нь гаргаад өгдөг болсон.
Үр хөндөлт хийхэд орилж байгаа хүүхдийн зургийг сүүлийн үед гаргаж байна гэдэг худлаа юу. Эмч хүн хүний амийг аврах ёстой. Түүнээс бүрэлдэн тогтсон хүнийг үгүй хийх нь эмчийн ажил яавч биш. Жирэмснээс сэргийлэх олон арван арга байгааг сурталчлан таниулах нь харин мэргэжлийн хүмүүсийн үүрэг. Хатуухан хэлэхэд аллага гэж болох үр хөндөлтийг зөвшөөрч байгаа төр засгийн буруу. Тэр тусмаа Монгол шиг цөөн хүн амтай улсад хүн амаа өсгөх төрийн оновчтой бодлого хэрэгтэй. Шинээр төрж буй хүүхдэд олгох мөнгөн тэтгэмжийг нэмэгдүүлж,дахин өгдөг болъё.
Түүнээс Алдарт эхийн одонтой эхчүүдэд жилдээ нэг олгодог тэтгэмж хүн амаа өсгөх бодлого биш шүү дээ. Эхийн эрүүл мэндийн байдлаас болж үр хөндөлт хийхийг буруутгасангүй. Бусад тохиолдолд замбараагаа алдсан үр хөндөлтийг хазаарлах л учиртай. Үүний тулд Эрүүл мэндийн тухай хуулийн үр хөндөлттэй холбоотой хоёрхон заалтыг өргөтгөж, үр хөндөлтийг хязгаарлах зайлшгүй шаардлага цөөхөн монголчуудад байна.
Э.Энхмаа