Малайзаас Оксфордын их сургуулийн эрдэмтэд хоёр жилийн өмнө илрүүлсэн цэцгийг судлаад устаж үгүй болоход ойрхон байгаа тисмиа ситимериамиа овгийн нэгэн зүйл болохыг тогтоожээ. Энэ талаараа албан ёсоор мэдээлэв. Тухайн үед шүхэр хэлбэртэй, улбар шар хоёр цэцэг олж, өнгөрсөн хугацаанд судлахад 1845 онд шинжлэх ухаанд анх бүртгэлжүүлсэн, өдгөө дэлхийн хэмжээнд цор ганц төрөлд тооцогддог тисмиагийн шинэ зүйл болохыг баталжээ. Эл төрөл нь шимэгч ургамал. Эрдэмтдийн тайлбарласнаар, алдсан хлорофиллоо нөхөхийн тулд мөөгийг шимэгчлэн амьдардаг. Ихэнхдээ цэцэг нь газар доор байдаг бөгөөд хэдхэн долоо хоног дэлбээлээд хагдардаг юм байна.
Э.Хана