АТГ-ын дарга Ч.Сангарагчаа, Д.Сундуйсүрэн, Гүйцэтгэх албаны дарга Ө.Алтангадас нарыг Чингэлтэй дүүргийн шүүхийн шийдвэрээр Ганцхудагт саатуулаад 13 хонож байна. Өмгөөлөгч Б.Хишигбаатар, Ж.Эрдэнэбулган нар өнгөрөгч баасан гаригт шүүхийн тогтоолыг гардсан бөгөөд хуулийн дагуу давж заалдах өргөдлөө өгчээ.
Харин батлан даалтад гарах асуудалд хүндрэл гарч болзошгүй гэж зарим эх сурвалж хэллээ. Учир нь утга агуулгын зөрчилтэй хуулиудтай холбоотой аж. “Тэдний биеийн байдал хэвийн байгаа” гэж өмгөөлөгч нар нь ярилаа.
Х.СҮРЭН