Нийслэлийн Баянзүрх дүүргийн VII хороонд барилга барьж буй “Алпатрос” компанийн талбайгаас гуравдугаар сарын 27-нд эрхэлсэн тодорхой ажилгүй Ч гэдэг эрэгтэй кабель, тулгуур мод зэргийг нь авч байгаад баригдсан аж. Түүнийг барилгын манаач, 44 настай Х эд зүйл хулгайллаа хэмээн хэд хэдэн удаа цохиж амь насыг нь бүрэлгэжээ.
Энэ талаар Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтсийн Мөрдөн байцаах тасгийнхнаас лавлахад “Ийм хэрэг гарч, гурав хоногийн дараа илрүүлэн шалгаж байгаа нь үнэн. Мөрдөн байцаалт дөнгөж эхэлж буй болохоор тодорхой мэдээлэл өгөх боломжгүй” гэв.
Уг барилгын манаач Х хүний амь бүрэлгэснээ нууж, манаачийн байрныхаа хажуугийн модон амбаарт цогцсыг нуусан байжээ.
Г.ОРЧЛОН