Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дарга Б.Хурцыг Англид саатуулаад хагас жил болж байна. Түүнд холбогдох хэргийг тус улсын шүүх өнгөрсөн гуравдугаар сарын 2-нд хэлэлцээд Германы талд шилжүүлэх шийдвэр гаргаснаа 18-нд танилцуулсан.
Тус улсын шүүх өнгөрсөн сард багтааж, шүүх хурлын товыг хэлэх байсан ч мэдээлэл ирээгүй байгаа аж. Энэ тухай Гадаад харилцааны дэд сайд Б.Болороос тодруулахад “Түүний өмгөөлөгч нь шаардлагатай бичиг баримтыг нь бүрдүүлж өгсөн. Одоогоор ямар ч мэдээлэл ирээгүй байна. Бид давж заалдах шатны шүүх хурал хэзээ болохыг хүлээж байгаа. Б.Хурцын биеийн байдал хэвийн байгаа гэж Лондонд суугаа манай ЭСЯ-ныхан мэдэгдсэн” гэв.
Х.ХАНГАЛ