Манай улсын Засгийн газар 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө цөлжилтийг сааруулах, элсний нүүлтээс хамгаалах, хамгаалалтын зурвас байгуулах ажлыг тусгаж өгсөн билээ. Өдгөө манай улсын нийт нутаг дэвсгэрийн 76.9 хувь нь цөлжилтөд тодорхой хэмжээгээр өртөөд байгаа гэнэ. Энэ талаар өнгөрсөн онд хийсэн нэгэн тайланд нийт нутгийн 76.9 хувь нь цөлжилтөд өртсөний 4.7 нь нэн хүчтэй, 18.6 нь хүчтэй, 22.1 нь дунд, 31.5 нь сул хэмээн дүгнэжээ.
Цөлжилтөд Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Дорноговь, Говьсүмбэр, Говь-Алтай, Төв, Өмнөговь аймгийн газар нутаг нэн хүчтэй өртөөд байгаа гэнэ.