Завхан аймгийн Цэцэн-Уул сумын Жаргалант-Уул гэх газар өчигдөр 20.00 цагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдөл болжээ. Энэ тухай мэдээллийг 20.10 цагт ШУА-ын Одон орон судлал, геофизикийн хүрээлэнгээс Онцгой байдлын ерөнхий газарт мэдээлсэн гэнэ. Улмаар тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Цэцэн-Уул сумын Засаг даргын Тамгын газрын даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд хохирол учруулаагүй гэжээ. Үүнээс гадна дээрх сумаас 10 километр, Сантмаргац сумаас зүүн хойд зүгт орших байршилд иргэдэд бага чичирхийлэл мэдрэгдсэн байна.