Үндэсний их баяр наадмыг энэ жил тэмдэглэхгүй байх шийдвэрийг Засгийн газраас гаргасан билээ. Эл шийдвэрийг эсэргүүцсэн "Монголын морин спорт уяачдын холбоо", "Бөхийн холбоо", "Сурын холбоо" болон бусад төрийн бус байгууллагууд хамтран шаардлага гаргаж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хүргүүлээд байна. Тэд баяр наадмыг заавал энэ сард зохион байгуулахгүй ч ирэх наймдугаар сард тэмдэглэн өнгөрөөх боломжтой хэмээн үзсэн аж. Мөн ҮАБЗ-ийг нааштай шийдвэр гаргахгүй бол тайван жагсаалыг үргэлжлүүлж, шаардлагатай тохиолдолд тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ гэдгээ мэдэгдээд байна.
Дараах зурган дээр дараад илүү их зургийг үзэх боломжтой: