Эрүүгийн хуулийн 47 дугаар зүйлийн гурав дахь хэсэгт “Торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл уг ялын хэмжээнээс хамааруулан шүүх торгох ялыг гурван жил хүртэл хугацаагаар хорих ялаар сольж болно” гэж заасан. Гэсэн ч өнөөдөр улсын хэмжээнд 187 хүнд 1.2 тэрбум гаруй төгрөгийн торгууль шүүхээс ногдуулсан ч дөнгөж 14.4 хувь буюу 85 сая төгрөгийг гаргуулан улсын орлого болгожээ.
Харин 71 ялтны 390 сая төгрөгийн торгуулийг ялтнаас гаргуулж чадаагүйгээс хорихоос өөр төрлийн ял шийтгүүлсэн боловч гурван жил өнгөрсөн гэсэн үндэслэлээр ялаас чөлөөлөн ял завшихад хүргэж байгаа гэнэ. Ийм байдалд хүрэхэд Эрүүгийн хуулийн “Торгох ялаас ноцтойгоор зайлсхийх” гэдгийг хэрхэн ойлгож хэрэглэх нь тодорхойгүй байгаа нь нөлөөлж байна гэж УЕПГ-аас дүгнэжээ.
Тиймээс Улсын ерөнхий прокурор Д.Дорлигжав Эрүү гийн хуулийн “Эрүүгийн ха риуц лага гарцаагүй байх” зарчмыг хэрэгжүүлэх үүднээс “ноц тойгоор зайлсхийх” гэх ухагдахууныг хэрхэн ойлгож хэрэглэх талаар тайлбар гаргаж өгөхийг Улсын Дээд шүүхээс хүсчээ.