Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутагт өнгөрсөн амралтын өдрүүдэд дөрвөн хүн гэмт хэрэг, зөрчлийн улмаас амиа алджээ. Тус дүүргийн 21 дүгээр хорооны нутаг, Жаргалант тосгоны төмөр замын 335 дугаар зөрлөгийн гүүрний дэргэдэх сэндвичэн байр шатаж, дотор нь унтаж байсан гурван хүн нас баржээ.
Цагдаа болон галын шинжээчдийн урьдчилсан дүгнэлтээр цахилгааны утсанд богино холболт үүссэнээс болсон гэсэн урьдчилсан дүгнэлт гарчээ. Осолдогсод “Соли трейд” ХХК-ийн ажилчин 42 настай Ч, Д, 40 настай Г нар болохыг тогтоосон байна. Тэднийг хорлох гэсэн ямар нэгэн үйлдэл илрээгүй, золгүй явдал байсан гэнэ.
Г.ОРЧЛОН