Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж, хүний эрхийн хуульч П.Оюунчимэг, ЦЕГ-ын дарга, хошууч генерал Д.Сандаг-Очир, дэд дарга, цагдаагийн хурандаа М.ЭнхАмгалан нар өнгөрөгч баасан гаригт хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Тус хоёр байгууллага Монгол Улсын Үндсэн хууль, манай улс нэгдэн орсон олон улсын хүний эрхийн болон хүмүүнлэгийн эрх зүйн гэрээ, конвенц бусад хууль тогтоомжийг удирдлага болгон хамтран ажиллах аж.
Санамж бичигт гарын үсэг зурснаар цагдаагийн байгууллагын алба хаагчдын эрхийг хангах, ажлын хариуцлагыг сайжруулах, иргэдэд үйлчлэхдээ хүний эрхийн зөрчихөөс урьдчилан сэргийлэх чухал ач холбогдолтой гэж Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж онцоллоо.
Х.ХАНГАЛ