Энэ сарын 21-нд Сонгинохайрхан дүүргийн есдүгээр хороонд иргэн Б-г онц хэрцгий аргаар хөнөөсөн хэргийг тус дүүргийн цагдаагийнхан илрүүлэн шалгаж эхэлжээ.
Хохирогчийг архи ууж, өөрийгөө хамгаалах чадваргүй байхад нь дүү нь зодож, хүнд гэмтэл учруулан амь насыг нь хөнөөсөн болохыг тогтоолоо.
Сэжигтэн Б өмнө нь дөрвөн удаа танхайн болон бусдын биед хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдэн ял эдэлж байгаад 2010 онд суллагдсан нэгэн аж. Түүнд Эрүүгийн хуулийн 91.2.12 –оор эрүү үүсгэн шалгаж байна.