БНХАУ-ын иргэн Шэн Линзэн манай улсын иргэдтэй хуйвалдан өнгөрсөн хоёрдугаар сарын эхээр Булган боомтоор хууль бус наймаа хий хээр зэхэж байжээ.
Үүнийг манай хилийн тагнуулынхан мэдэж, улмаар хяналт тавьж, шуурхай ажилласны үр дүнд тус боомтоор хоёр баавгайн арьс, мах, алтайн хойлог 18 ширхэгийг гаргах гэж байсныг таслан зогсоожээ. Хэргийг орон нутгийн хууль хяналтын байгууллага, байгаль орчны газрынханд шилжүүлэн шалгаж байгаа аж.
Монгол Улсын Засгийн газрын энэ оны нэгдүгээр сарын 25-ны өдрийн 23 дугаар тогтоолоор нэг баавгайг 6.5 сая, алтайн хойлгийг 350.000 төгрөгөөр үнэлсэн бөгөөд дээрх иргэд нийт 18.6 сая төгрөгийн хохирол учруулсан нь тогтоогдоод байна.
Г.Равжаа