Монгол цэргийн баярын өдөр Сэлэнгэ аймгийн Шаамар сумын нутагт байрлах Зөгий үржүүлгийн аж ахуйн манаач А сураггүй алга болжээ. Цагдаагийнхан мөрдөн шалгасаар амь насыг нь санаатайгаар хөнөөсөн болохыг тав хоногийн дараа олж тогтоосон. Хэргийн талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хурандаа Т.Сайнжаргалаас тодрууллаа.
-Шаамарт гарсан онц ноцтой хүн амины хэргийн сэжигтнийг илрүүлсэн гэв үү?
-Тиймээ. Гэмт хэрэгтнийг хайсаар А гэгч үйлдсэн болохыг тог тоогоод байна. Тэрбээр талийгаачийн гэрт байсан калибрь, винтов буу, гар утас, хувцас зэрэг эд зүйлийг авч явсан бөгөөд Дархан-Уул аймагт танилындаа байхад нь саатууллаа.
-Тэрбээр хамт ял эдэлж байсан хүнтэй бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн гэсэн мэдээлэл байна
-Бүлэглэн гэмт хэрэг үйлд сэн байж болох Л-ыг шалгаж байгаа. Сэжигтэн А өмн ө нь гурван удаа хорих ял шийтгүүлсэн, 20 гаруй жил шоронд хоригдсон бөгөөд хоёр жилийн өмнө суллагдсан. Сэжигтэн Л мөн гэмт хэрэг үйлдэн ял эдэлж байгаад 2010 онд суллагдсан юм. Гэмт хэрэг үйл дэхийн өмнө тэд архи ууж, улмаар маргалдсан болохыг гэр чүүд нотолдог. Архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэснээс онц ноцтой гэмт хэрэг гарсаар байна.
-Хоёр охиныг машинд суулган авч яваад хүчирхийлсэн ноцтой хэрэг гарсан. Энэ хэргийн сэжигтнийг олсон уу?
-Энэ сарын 11-12-нд шилжих шөнө Баянгол дүүргийн “Баянгол худалдааны төв”-ийн орчмоос 18, 19 настай Н, С нар Сүхбаатар дүүргийн Зуун айлын орчим хүргүүлэхээр машинд суусан юм билээ. Гэтэл машинд байсан 18-20 насны за луус бүлэглэн хүчирхийлж, эд зүйлийг нь дээрэмдсэн хэрэг гарсан. ЭЦГ-ын ажилтнууд мөрдөн шалгаж их, дээд сургуульд сурдаг оюутнууд энэ хэргийг үйлдсэнийг тогтоолоо. Тэд Ховд аймаг болон, нийс лэлийн Баянгол, Баянзүрх дүүр гийн харъяат юм билээ. Шө нө, оройн цагаар явж байгаа эмэгтэйчүүд таксинд суухдаа болгоомжтой байхыг сэрэмжлүүлье.
Х.Сүрэн