БНСУ-д хараар ажиллаж, амьдардаг залуус энэ сарын 18-19-нд шилжих шөнө Монгол цэргийн өдрийг тэмдэглэн архидаж байгаад нэгнийхээ аминд хүрсэн хэрэг гарчээ.
Манай улсын иргэн А хамт нэг байранд амьдардаг Б-г бусадтай маргалдан зодолдож байхад өмөөрсөнгүй гэсэн шалтгаанаар 19-ний 04.00 цагийн үед 20 гаруй кг жинтэй төмрөөр толгой руу нь цохиж амийг нь бүрэлгэсэн гэнэ.
Улмаар хэд хэдэн удаа хутгалсан байна. Түүгээр ч зогсохгүй хэргийг харсан мөн нэг байранд амьдардаг С гэгчийг хутгалж гэмтээжээ. Үүнийхээ дараа хэргээ хүлээж Түндэмүний цагдаа гийн га зарт очсон аж. Тэрбээр “Энэ сарын 18- нд талийгаач Б бид хоёр хамт гадуур явж баяр тэмдэглэн архи уусан. Тэгээд хэдэн залуутай зодолдсон юм.
Энэ үед талийгаач намайг хамгаалааг үй” гэж ярьсан байна. Хэрэг үйлдсэн А нь 40 настай, тус улдсад хараар ажилладаг нэгэн, хохирогч Б нь 28-тай гэнэ. Энэ талаар ГХЯ-ны эх сурвалжаас лавлахад “Манайд энэ мэдээлэл ирсэн. Болсон асуудал нь үнэн. Тус улсын хууль хянал тын байгууллага шалгаж байна” гэлээ.
Г.Равжаа