“Транс” банкны гүйцэтгэх захирал асан А.Е.Новожилов банкныхаа их хэмжээний хөрөнгийг хувьдаа завшсан хэрэгт холбогдож, шүүхээр ял шийтгүүлэх үедээ буюу өнгөрсөн оны есдүгээр сарын 6-нд Дорнод аймаг дахь Эрээнцавын хилийн боомтоор хил даван зугтсан.
Хилээр гаргахыг хориглосон сэжигтэн, яллагдагч хил даван зугтсан асуудалтай холбогдуулан ХХЕГ-аас Ажлын хэсэг гарч, тус боомтод очиж шалгаад зургийг нь хувилж тараах ёстой хүн ажлаа хийгээгүй, хилЧин шалгагч нар албан үүрэгтэй хариуцлагагүй хандсан, мөн техникийн бүрэн бус байдал нөлөөлсөн гэсэн дүгнэлтэд хүрсэн аж.
Улмаар ХХЕГ-ын дарга тушаал гаргаж, Эрээнцавын хилийн боомтын даргыг ажлаас нь өөрчилсөн байна. Мөн бусад хүмүүст сахилгын арга хэмжээ авсан талаар эх сурвалж мэдээллээ.
Г.РАВЖАА